“Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно
Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж,Их сургуулийн...
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай хүнсний худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд энэ сарын 3-ны өдрөөс хяналт шалгалт хийж буй. Өнөөдрийн байдлаар шалгалтад 206 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан бөгөөд 39 зөрчил илрүүллээ. Тодруулбал, хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан 5 иргэний 8 нэр төрлийн 108 ширхэг хүнсний...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа.
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч...
Нисдэг тэргээр аврах ажиллагааны дадлага хийлээ
Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн Эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх дадлага сургууль дөрөвдэх өдрөө Хөвсгөл нуурт үргэлжилж байна.
Энэ хүрээнд нисдэг тэргээр уснаас эрэн хайх, аврах дадлага сургуулийг өнөөдөр зохион байгууллаа.
Аврагчид хамтран гүний шумбалт хийж, харилцан...
Орон сууцны үнэ 11.5 хувиар нэмэгджээ
Улаанбаатар хотод орон сууцны үнэ дүнгээрээ өнгөрсөн наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 6.8, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар нэмэгдсэн бол шинэ орон сууцны үнэ өмнөх сарынхаас 0.7, хуучин орон сууцны үнэ 0.1 хувиар багассан аж.
Харин шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 4.06...
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан,...
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сард 22.6 сая тонн нүүрс олборлов
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны эхний 8 сард 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.
Өнгөрсөн онд гэхэд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ оны эхний найман сард 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар биелүүлээд байна.
Нүүрсийг биржээр...
Н.Гантулга: Хамтдаа хөгжиж, хамтдаа манлайлах нь өөрийгөө таниулах боломж юм
Би Монгол Улсын аварга малчин, аймгийн алдарт уяач Наваанчогдон гэдэг айлын 9 дэх хүүхэд. Дээрээ 7 эгч, нэг ахтай. Би өөрөө хоёр ихэр. Ихэр маань 10 дахь хүүхэд гэж явдаг. Гантулгынх гэдэг шинэ өрх айлыг бий болгоод явж байгаа залуу гэр бүл. Хань охин, хүүгийн хамт нутагтаа ажиллаж, амьдарч байна. Миний ээж миний сайн зөвлөгч байсан. “Боломж үргэлж байдаг. Сонголт чиний гарт”...
Ирэх оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч байна
УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч байна.
Засгийн газар жил бүрийн төсвийн төслийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж байхаар хуульчилсан. Энэ дагуу Засгийн газар хуулийн хугацаанд багтаж, 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Ирэх оны төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байршуулсан бөгөөд иргэн бүр саналаа өгөх боломжтой....
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, ЗГ-ын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, түүний ажлын алба, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
77%
1kmh
0%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -







































