А.Гансүхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.
Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.
Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн...
Ерөнхийлөгч дахиад хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн Хуульд хориг тавих тухай албан бичигт:
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны...
“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч...
Д.Эрдэнэбат УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ийнхүү илэрхийлэх болсон нэг шалтгаан нь үнэхээр Монгол Улсын ядуурал байгалийн баялагийг эзэмшиж гадаадад экспорлох болсоноос эхэлсэн.
Энэ асуудал 2009-2011 оны хооронд энэ асуудал эхэлсэн гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийн...
Хармагтайн ордыг Оюу толгойн ордын нөөцөөс бага гэв
Алтны үндсэн хоёр орд, алтны шороон 22 орд, холимог металлын хоёр орд, цагаан тугалга, гянтболдын хоёр орд зэрэг 70 ордын нөөцийг нэгдсэн санд бүртгэсэн байна.
Мөн үеэр Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн ордыг Оюу толгойн ордтой тэнцэх хэмжээний том орд хэмээх мэдээлэл тархаад байгаа талаар сэтгүүлчид Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Б.Баатарцогтоос тодруулсан юм.
Тэрээр "Хармагтайн зэс, алтны ордыг нээхээр 1993 онд 100...
Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэл томилогдлоо
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.
Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Д.Гэрэл нь 2012 онд тус газрын даргаар ажиллаж байсан аж.
“Mixx” хамтлагийн дуучин Тэмпо "ялтан" болсон уу...
Нэг үеэ бодвол залуус маань үндэсний дээл хувцасаараа гангарах дуртай болоод байгаа. Түүнийг нь ажигласан хүмүүс үндэсний хэв шинжийг агуулсан хувцас урлах болоод байгаа. Гэхдээ "Үндэсний дээл"-ийг бүсгүй хийгээд халаас оруулхаараа шинэлэг болохгүй гэдгийг ухаарах цаг нь аль хэдийн болсон бололтой. Үндэсний хувцсаа загварлаг болгож болно гэхдээ үндсэн хэв маяг буюу хатуу дэг жаяг байдаг гэдгийг мартаж болохгүй.
Хэдхэн хоногийн өмнө жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэгийн хуучин найз...
27.4 сая төгрөгөөр "хог" бүтээдэг хотын даргыг яах вэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг байршуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод нэг тулгамдаад байгаа асуудал нь хөшөө мөн үү гэдгийг хотын удирлагууд нэг эргэж хараасай. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод албан ёсоор бүртгэлтэй 230 гаруй хөшөө, дурсгал байгаа. Тэдгээрийг тэр болгон арчилж тордорхгүй байсаар зарим нь хүн айхаар хэмжээнд хүрээд байгааг иргэд харж л байгаа. Ер нь манай улсад хөшөө, бунхан...
Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.
Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил,...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
84%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -










































