-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

Кино

“Академи авардс-2018” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг "Академи авардс-2018" наадамд нэр дэвшигчид тодорлоо. Тус наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр "Зайсан Хилл" цогцолборт 7 дахь жилдээ болж шилдгүүдээ тодруулна. Кино наадмыг зохион байгуулснаар үндэсний кино урлагийн хөгжлийг дэмжих, орчин үеийн техник технологийг сурталчлан таниулах, уран бүтээлчдийг урамшуулан алдаршуулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Энэхүү кино наадам нь уран сайхны, богино хэмжээний, баримтат...

Гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдаан зарлав

Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо "Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ыг зохион байгуулах юм байна. Үүнтэй холбоотой Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарласан байна. 29 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, Азийн сайд нарын бага хурлын үеэр олны...

“Язгуур” 100 ангит хүүхэлдэйн кино бүтээж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас "Ярих ур чадварын академи", "Язгуур контент" компанитай хамтран "ЯЗГУУР" үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой "ЯЗГУУР" 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна. Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч...

“Трио” уран сайхны кино Жеонжугийн олон улсын кино наадамд нэр дэвшлээ

"Трио" уран сайхны кино Солонгосын Жеонжугийн олон улсын кино наадам /Jeonju International Film Festival/-д сонгогдон оролцохоор болжээ.  Тус наадмын "Дэлхий шилдэг кино" хэсэгт уригдсан "Трио" кино наадмын үеэр гурван удаа гарч, мөн Өмнөд Солонгост дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр болсон байна. Энэ жил тус олон улсын наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөж байгаа бөгөөд Хятадын 52, Японы...

“Худалдагч охин” кино Азийн кино наадмын “Алтан дугуй” шагнал хүртжээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин /"The sales girl" кино Францын Вэзүль /Vesoul/ хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ. 1995 оноос хойш зохион байгуулж буй Festival International des Cinemas d'Asie de Vesoul наадам Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Өнөө жилийн Вэзулийн кино наадамд Монгол, Азербайжан, Сингапур, Вьетнам, Киргиз зэрэг 31 орны 85 бүтээл шилдгийн...

Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын KBS-Төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж...

“Баян боол” киног эхний гурван өдөр 27 мянга гаруй үзэгч үзжээ

“Эмоци” продакшны 10 жилийн ойд зориулан бүтээсэн “Баян боол” уран сайхны кино нээлтийн гурав хоногтоо энэ оны шинэ дээд амжилт тогтоожээ. Тус кино бүх кинотеатраар энэ сарын 3-наас гарч, үзэгчдийн хүртээл болсон юм. Энэ онд болон өнгөрсөн онд кинотеатрын зах зээлд борлуулалтаараа тэргүүлсэн “Ноён эмэгтэй” /18 707/, “Хэрмэл жүжигчид” /18 301/ киноны амжилтыг “Баян боол” кино давжээ. Эхний гурван...

Монгол залуус Чингис хааны тухай “Netflix”-т гаргах кино бүтээнэ

Монгол уран бүтээлчид Чингис хааны тухай олон улсын стандартад нийцсэн олон ангит кино бүтээх төсөлд нэгджээ. Тэд төслийн зорилгоо “Дэлхий дахинд Чингис хааны энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг түгээн, монгол үндэсний брендинг хийх” хэмээн тодорхойлсон байна. Кино уран бүтээлчид нэгдсэн шалтгаанаа, “Монгол үндэстний сэтгэлгээний онцлог, гүн ухааны асуудал, эзэнт гүрэн бий болсон нууцыг монгол зохиолчийн драматургийн шийдлээр зангидаж, монголоос анх...

“Трио” киноны уран бүтээлчдийг БОАЖЯ-ны жуух бичгээр шагнав

”БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар чуулганы хүрээнд “Дэлхийн дауны өдөр буюу даунтай иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Трио” уран сайхны киногоо НҮБ-ын танхимд амжилттай гаргаад ирсэн уран бүтээлчдэд баяр хүргэж, хүлээн авч уулзлаа. Тус бүтээлд хүний эрхийн асуудлыг хүчтэй хөндөхөөс гадна Монгол орны байгаль, соёл, монгол хүний ялгарлыг кино урлагаар дамжуулан олон Улсад сурталчилж, Монголын...

"Хөх дөл" төсөл дэлгэцийн бүтээл боллоо

“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан. Ийнхүү шилжин суурьшсанаас эхлэн “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг энэ сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Corporate convention center”-т нээнэ. Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
1kmh
75%
Лха
-17 °
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ