-18.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас хариу захидал ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм. Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ: “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Танд болон Таны гэр бүлд шинэ жилийн мэндчилгээ...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм

Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хайр энэрлийн ундарга хатан зоригт ээжүүд ээ, Монголын сайхан эмэгтэйчүүд ээ, Эрийн түшиг, гэрийн чимэг, элбэрэлт ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол...

С.Эрдэнэ: “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар ярьж байгааг гайхаж л сууна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын чуулган завсарлаад байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулж байна вэ? -Би УИХ-ын чуулган завсарлахаас өмнө АНУ-ын Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Ардчилсан намын даргын хувиар тус хүрээлэнгийн ерөнхийлөгч болон Конгрессын таван гишүүнтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ. Бид 2018, 2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн...

С.Бямбацогт нарын гишүүд Ерөнхий сайдад ханджээ

Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой эрс өсч 2017 оны байдлаар 66,2 саяд хүрсэн. Гэсэн ч 200 гаруй мянган малчин өрхийн амьжиргаа болсон малын тоо толгой нь өссөнөөс ашиг шим нь төдийлөн нэмэгдэхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 694.0 мянган мал зүй бусаар хорогдож, 12 аймгийн 33 суманд шүлхий өвчин гараад байна. Энэ нь 2018 онд 60...

АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа

Нэг нэршил бий болгох цаг одоо болж. “АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа” гэж. Өнөөдөр ид яригдаж буй Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн барьцааг Монголын төр төлөхөөс өөр аргагүй бололтой. Тэгэхгүй бол хүү алданги нь дээшээ явсаар эргүүлж авах боломжгүй тоонд хүрч мэдэх нь. Ийм гарцаагүй байдалд Эрдэнэт үйлдвэрийг оруулсан бололтой, тус үйлдвэрээс насаараа баяжсан улс төрчид. Бүр нарийндаа...

Тэнэгийн эхлэл ичихээ болих шүү эрхэм гишүүнээ

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн МАН-ын даргыг сонгох хурал болно. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн “хэлгүй” хочит Г.Солтан удирдаж байсан. Түүний хувьд энэ хугацаанд МАН-ын даргаар ажиллахаар анх сонгогдоход хамгийн сайхан гэх бүхнийг хэлж сонгогдож байсан нэгэн. Хэрэв түүний хэлснээр бүх зүйл болсон бол өдийд Баян-Өлгий аймгийн МАН шуудайнд хийсэн хонины толгой шиг байхгүй л байсан биз. Одоо МАН-ын байранд Г.Солтан гишүүний ах дүүс танил талуудын...

З.Нарантуяа: “Эмэгтэйчүүдийн оролцоо нь ардчиллын дархлаа юм”

Олон улсын ардчиллын холбооны ээлжит чуулганы үеэр зохион байгуулагдсан нэгэн чухал хэлэлцүүлэг бол “Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх тухай” салбар хуралдаан байлаа. УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяа энэ хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн оролцоо, бодлого боловсруулах,шийдвэр гаргах түвшний өнөөгийн байдлын талаар илтгэл тавив. ОУАХ-ны шинээр сонгогдсон Тэргүүн ноён Стифен Харпер болон тус холбооны эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгчид УИХ-ын гишүүн З.Нарантуяаг хүлээн авч уулзан...

Баялгийн тэгш хуваарилалтад эрх зүйн орчин чухал гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран өнөөдөр Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг: “Өнөөдөр бид “Баялгийн засаглал” гэсэн нэртэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд яриад, эндээ үлдэх хэлэлцүүлэг биш юм шүү. Бид ирэх...

Ц.Сүхбаатар Олон Улсын Ардчиллын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар Испани Улсад зохиогдож буй ОУАХ-ны ээлжит чуулганаар тус байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгууллаа. Ц.Сүхбаатар нь дипломат салбарт олон жил ажилласан туршалагтай бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, мөн Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Хууль зүйн дэд сайдын албыг хашиж байсан улс төрч юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
71%
0kmh
5%
Баа
-10 °
Бям
-12 °
Ням
-15 °
Дав
-14 °
Мяг
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ