-22.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Улс төр

Баялгийн тэгш хуваарилалтад эрх зүйн орчин чухал гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран өнөөдөр Иргэний танхимд “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг: “Өнөөдөр бид “Баялгийн засаглал” гэсэн нэртэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд яриад, эндээ үлдэх хэлэлцүүлэг биш юм шүү. Бид ирэх...

Ц.Сүхбаатар Олон Улсын Ардчиллын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар Испани Улсад зохиогдож буй ОУАХ-ны ээлжит чуулганаар тус байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгууллаа. Ц.Сүхбаатар нь дипломат салбарт олон жил ажилласан туршалагтай бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, мөн Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Хууль зүйн дэд сайдын албыг хашиж байсан улс төрч юм.

Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анхны албан ёсны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д айлчлал хийж, тус улсын Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудал шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд хоёр дахь гадаад айлчлалаа БНХАУ-д хийхээр болжээ. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд...

АН-ын Хууль зүйн бодлогын зөвлөл хэлэлцүүлэг хийнэ

АН-ын Хууль зүйн бодлогын зөвлөл Авлигатай тэмцэх чиглэлээр баасан гарагт хэлэлцүүлэг хийнэ. Манай улс Авлигатай тэмцэх олон улсын шилдэг практикийг нэгтгэсэн авлигатай тэмцэх ажлын мeнeжмeнтийн тогтолцооны ISO стандартыг үндэсний стандарт болгож батлаад байна. Уг стандартыг төрийн албанд нэвтрүүлэх нь авлигатай тэмцэх ажилд ихээхэн дэмжлэг болно хэмээн дүгнэж байгаа. АН-ын Хууль зүйн бодлогын зөвлөл уг асуудалд анхаарал хандуулж Авлигатай тэмцэх менежментийн ISO стандартын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар...

Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ. “Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа...

Засгийн газар Оюу Толгой компанитай 2014 байгуулсан гэрээгээ цуцлах санал илгээжээ

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлжээ. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани 4 жилийн дотор цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Гэвч 2014 оны 8 дугаар сарын 14-нд байгуулсан “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах” нэмэлт гэрээгээр энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн...

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсыг ажиглагчаар оролцуулах урилга гардуулав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан байна Ноён Элчин сайд Монголын ард түмний үндэсний баяр цагаан сар тохиож буйг тохиолдуулан УИХ-ын даргад баяр хүргээд, гуравдугаар сарын 18-нд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын парламентаас ажиглагч оролцуулах тухай Оросын...

Д.Эрдэнэбат өвөлжилт хүндэрсэн тойргийнхоо сумдад өвс, тэжээлийн тусламж үзүүлэв

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ сарын 10-13-ны өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллалаа. Тэрбээр тойрогтоо ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газраас шагнадаг Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын аварга малчин, Улсын аварга тариаланчаар тодорсон хамт олны шагналыг гардууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт үр тарианы 63 хувийг нийлүүлдэг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг. Өнгөрсөн зун гантай, хур бороо бага байсан ч тариаланчид...

ЗГХЭГ-ын дарга 100 нас сүүдэр зооглож буй Д.Норов гуайд хүндэтгэл үзүүлэн золголоо

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны энэ өдөр энэ жил 100 нас сүүдэр зооглож буй Дандардоржийн Норов гуайд амар мэндийг нь эрэн золголоо. Д.Норов гуай 1918 онд Халхын Сайн Ноён хан аймгийн Цогтой гүн Лха Дашдоржийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт хошуу туслагч Дандардоржийн 11 хүүхдийн...

Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
77%
1kmh
0%
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ