С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлжээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ.
Төсвийн тодотголд орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282...
Шинэ Засгийн газарт ажиллах 11 сайдын нэр ил боллоо
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорсон эсэх талаар тодрууллаа.
Тэрбээр Шадар сайд болон Батлан хамгаалах, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигчийн нэр хараахан тодроогүй байна. Бусад 11 сайдад:
1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга - Г.Занданшатар,
2. Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар,
3. Эрчим хүчний сайд - Ц.Даваасүрэн,
4. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд - С.Чинзориг,
5. Эрүүл мэндийн сайд - Д.Сарангэрэл,
6. Боловсрол...
Д.Эрдэнэбат: Засгийн газрыг байгуулахгүй удааширч байгаагаас УИХ өнөөдөр ажилласан дүр эсгэж сууна
-Ерөнхий сайдад Ардчилсан намын бүлгээс өнөөдөр албан шаардлага хүргүүлнэ-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орон тооны бус зөвлөхүүдийнхээ хамтаар өргөтгөсөн хуралдаан хийсэн юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Лу.Болд, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Д.Эрдэнэбат:Эрх баригчид дотоод хэрүүл, зодооноо яаралтай зогсоо
Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Харин шинэ Ерөнхий сайдыг...
Ерөнхийлөгч 60 тэрбумын болон У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлаар албан бичиг илгээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны...
Ж.Мөнхбат шалгуулах хүсэлт гаргалаа
ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ түүнийг албан тушаалаа ашиглан "Засаг чандмань майнз" компанид концессын гэрээ байгуулах тендерийн гэрээнд нөлөөлсөн гэх мэдээлэлд залруулга хийв.
Тэрбээр цааш ярихдаа, "ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлыг хаших хугацаандаа ямарваа нэг байдлаар албан тушаалаа ашигласан гэмт үйлдэл өдүүлж байгаагүй. Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу замын тендерт нийт 8 компани тендерт оролцохоор сонирхсон юм...
Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо
Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томилжээ.
Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн...
Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал хийлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.09/ 10:00 цагаас өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдаанд орон тооны бус зөвлөхүүд оролцож:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл
Бусад
асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцон түр завсарлалаа. Энэ асуудлаар УИХ...
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас “В” танхимд хуралдах товтой байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Д.Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан илгээжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын...
Ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, шинэ долоо хоногт ажлын хэсэг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталжээ.
Энэхүү хуваариар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
УИХ-аар өнгөрсөн пүрэв гаригт төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн тул ирэх долоо хоногт Байнгын хороо бүр дээр төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 10-ны Мягмар гаригт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
2%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-13
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -










































