-25.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Улс төр

Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх  шийдлийн талаар санал солилцлоо

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Герман, Унгарын хамтарсан Sulzle, MPE, INWATECH компанийн захирал Арпад Таласи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бүрэн боловсруулах шийдлийн талаар санал, мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр сайд Х.Баделхан юуны өмнө удаан хугацаанд ил хаягдсан лагийг боловсруулах, үнэргүйжүүлэх ямар арга, технологи байгааг сонирхон, үүнтэй холбоотой ажлыг шуурхай зохион байгуулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгааг...

Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв

Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэхүү хүндэтгэл үзүүлэх ёслолд МАН-ийн гишүүд, Их жанжны төрөл төрөгсөд, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Төрийн Хүндэт харуул энэ үеэр Сүхбаатар талбайд жагсан,...

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-тэй холбоотой шүүхийн төлбөр 100 сая долларыг төсвийн мөнгөнөөс төлөхгүй шүү

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2018.02.02/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар оролцлоо. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Хариуцлагагүй байгаа Засгийн газартай улс төрийн хариуцлага тооцож, дараагийн алхмаа хийнэ. Өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой хугацаа, боломж олгоно. Шаардлагаа өнөөдөр гардуулна. Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. УИХ-ын...

УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээ борлуулж байгаа малчидтай уулзаж, худалдаа хийлээ

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж буй Архангай аймгийн малчид дээр өнөөдөр (2018.01.31) очиж, үзэсгэлэн, худалдааг үзэж сонирхохын зэрэгцээ малчидтай ярилцаж, санал бодлоо солилцлоо. УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр орон нутагт өвөлжилт ямар байгааг асууж лавлан, сүү, цагаан идээний чанар, үнэ өртөг, борлуулалтын талаар тодруулж байлаа. Архангай аймгийн бүх сумдаас 300 гаруй малчид 320 тонн цагаан идээтэй нийслэлд иржээ.  Гурав...

Засгийн газраас АН-ын шаардлагын хариуг өгөв

Ардчилсан намаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хүргүүлэв. Ардчилсан нам татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи тайлбар, хариу өгөхийг шаардсан юм. Засгийн газар Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн,...

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар “”Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, энэ хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх юм байна. Хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг...

Татварын нэмэгдлийг буцаах хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр тэтгэврийн нас болон татварын нэмэгдэлтэй хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм. Мөн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай...

Д.Эрдэнэбат: У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт хийсэн 30 ажлыг зүгээр л нэг салбар яамны хийх ажил

Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2018.01.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ардчилсан намын ЕНБД Ц.Туваан нар оролцлоо. С.Эрдэнэ: 21 аймагт болоод нийслэлд төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна -Ардчилсан нам бусад улс төрийн намууд, төрийн бус...

Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүд 2018 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар,...

Тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх хуулийг өргөн барив

Тэтгэврийн насыг сонголттой, хувь хүний орлогын албан татварыг нэг шатлалтай болгох хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьлаа. Хуулийн төслүүдийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан байна. Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна. Тус хуулийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
76%
1kmh
0%
Ням
-17 °
Дав
-21 °
Мяг
-20 °
Лха
-17 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ