-11.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Улс төр

Д.Эрдэнэбат: Эрх баригчид багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2017.10.02/ хуралдаж, шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны талаар, 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд болон бусад асуудлыг  хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Шинэ Засгийн газар бодлогын Засгийн газар байх ёстой Шинээр байгуулагдах Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагаанд тавигдах...

Ёсзүйн дэд хороо Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ дахь Ёсзүйн дэд хороо яг одоо Төрийн ордоны Г танхимд хаалттай горимоор хуралдаж байна. Өнөөдрийн хуралдааны сэдэв нь хүчингийн хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Ёсзүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцээд хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл түүний бүрэн эрхийг ч түдгэлзүүлж магадгүй нь ээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр саунд найзтайгаа сууж байгаад гарч айлд хонохдоо өглөө...

Х.Баттулга: Шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно

Эрхэм УИХ-ын дарга аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нийгэм эдийн засгийн маш олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, урьд хожид байгаагүйгээр ажил хэрэгч байх, зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргах учиртай үед болж байгаагаараа онцлог. Тийм учраас би элдэв оршил, тайлбараас зайлсхийн шууд гол асуудлууд руу орж яръя Эрхэм гишүүд ээ, Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний...

М.Энхболд: Шинэ Засгийн газрыг томоохон сорилт хүлээж байна

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож, ээлжит чуулганаа эхлүүлж байна. Завсарлагааны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, УИХ хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулж, та бид нэлээд ачаалалтай ажиллалаа. Хаврын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд эх орныхоо 21 аймаг, сум,...

Маргааш намрын чуулган нээлтээ хийнэ

2017 оны намрын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараагаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Өнгөрсөн баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохыг 100 хувь дэмжсэн билээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 300 мянга гаруй санал ирээд байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт төслийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан...

2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын 2016...

Х.Баттулга: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод өгөв. Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм. Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын...

Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно

Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт...

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72%
0kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
1 °
Лха
1 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ