-2.9 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Улс төр

Х.Баттулга: Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна

Эрхэм хүндэт ард, иргэд ээ! Төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа! Хүндэт зочид оо! Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах хүнд хариуцлагатай үүргийг буурал түүхийн олон нугачаанд хэлбэрэлтгүй сахин биелүүлж, эх орондоо дайн тулаангүй, амар тайван амьдрах их түүхэн замнал, ололт амжилтыг улбаалан авч...

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал цэргийн...

Ерөнхийлөгч төрийн тахилгад оролцохгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж өнөөдөр гаргалаа. Уг захирамжид 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болох Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилов. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томиллоо. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн...

Д.Оюунхорол: Төрийн шийдвэрийг үл тоодог аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ

Богдхан уулын байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газарт иргэд, аялагчид, жуулчдад зориулан автомашин, дугуйны зогсоол, стандартад нийцсэн хогийн цэг зэргийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Богдхан уулын тус байгалийн цогцолбор газарт газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 42 га газраас 3 га-г нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Гэвч “Энигма” компани 3 га газрыг чөлөөлж өгөхгүй хэмээн эсэргүүцсээр байна. Уг эсэргүүцэлдээ өөрийн...

Байнгын ажиллагаатай парламент эхэлсэн өдөр

1990 оны 7 дугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Ингэж 1990 оны 9...

Т.Оошима Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимаг дагалдан тус танхимын гишүүн Хиромичи Күмада, Кэнтаро Мотомүра, Тоорү Күнишигэ, манай талаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Л.Болд, Ц.Гарамжав, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын...

Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын санхүүгийн корпораци тусална

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм. Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого,...

Д.Болд нарын зөвлөхийг ажлаас чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлөв. Харин Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.

С.Баяр нарыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөнө гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт  “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын...

“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ. “Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна. “Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
26%
1kmh
0%
Бям
2 °
Ням
1 °
Дав
-2 °
Мяг
3 °
Лха
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ