-11.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Улс төр

Н.Оюундарь Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь  Европын парламент дахь Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн орлогч дарга Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Европын парламент дахь Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн орлогч дарга Лаима Лусиа Андрикиенээр ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн юм байна. УИХ-ын гишүүн Н.Оюундарь уулзалтын эхэнд хатагтай Лаима Лусиа Андрикиен тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа...

Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргалаа. Уг зарлигт: Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай. Төрийн...

П.Сэргэлэн сайд Өвөрхангай аймагт ажиллалаа

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Малын удмын сангийн төвийн захирал Д.Цолмон, “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаны төлөөлөл Өвөрхангай аймагт ажиллалаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, Арвай хээр хот, Хархорин, Есөнзүйл, сумдын малчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд хүнсний чиглэлээр 58 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 287...

П.Сэргэлэн сайд Архангай аймгийн хүнсний зах, худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Архангай аймагт ажиллах үеэрээ/2017.06.20/ хүнсний зах болон худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд тулгамдаж байгаа олон асуудлаа ярьж байлаа. Тухайлбал, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас үйл ажиллагаа явуулахад хүнд байгаа. Малчдаа анхаарахаас гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийг анхааралдаа авах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Мөн ЖДҮХС-аас олгогддог зээлд...

ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны орлогч дарга М.И.Дидигов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчид УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны урилгаар манай оронд айлчилж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн “Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх...

Нээлттэй засгийн түншлэлийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Нээлттэй Засгийн түншлэлийн Үндэсний Зөвлөлийн дэргэдэх Нээлттэй засгийн түншлэлийн Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан зургадугаар сарын 19-нд боллоо. Ажлын хэсэгт төр засгийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд багтаж байгаа юм. Тус ажлын хэсэг нь Монгол Улсын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэх, цаашид хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй бөгөөд хуралдааны үеэр гишүүд өөрсдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж...

Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017.06.21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум болон аймгийн төвд ажиллаж иргэдтэй уулзлаа. Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гарч байгаа үр дүн зэргийн талаар танилцуулж иргэдийн асуултад хариулав. Ерөнхий сайдын ажлыг авснаас хойшхи 10 гаруй сарын хугацаанд төсвийн алдагдал буурч, орлого ч нэмэгдсэн. Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, экспорт сүүлийн саруудад тогтмол 40 гаруй хувийн өсөлттэй гарч байгааг тэрээр...

Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна

Засгийн газрын  2017 оны  06 дугаар сарын 20 өдрийн хуралдааны 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  олголоо. Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус 4 жилийн хугацаагаар олголоо. Уг тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж  ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдана

Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа. Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны...

Хоёр тэрбум юанийг Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахад зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд БНХАУ-ын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72%
0kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
1 °
Лха
1 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ