-7.9 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Улс төр

116 дугаар сургуулийн сурагчдын гомдлыг шалгана

Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн Боловсролын...

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-тай зөвшилцөнө

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм. Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас...

Монголбанктай холбоотой тогтоол УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлага авсан хугацаа дуусгавар болж Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтээ танилцууллаа. Д.Эрдэнэбат: Монголбанканд анхнаасаа захиалгат шалгалт хийлгэж, улс...

Цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 300 мянга гаран хүүхэд байна

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тайланг танилцуулсан юм. Сургуулийн өмнөх насны, цэцэрлэгт хамрагдах шаардлагатай 306 890 хүүхэд байгаа аж. Үүнээс 240...

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан. Ажлын хэсэг зургаадугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн төслийн нэр томъёоны талаарх редакцийн шинжтэй саналуудыг тусган жигдэлсэн гэлээ. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр...

Приусны татварыг буцаан олгох асуудлыг 100 хувь дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар...

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн асуудлууд

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ. “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл...

МАН-ынхан приусны татварын асуудлыг хэлэлцсэн ч мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжилт хуралдаанаараа Онцгой албан татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу приус машины татварын асуудлыг хэлэлцсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах болсонтой холбогдуулан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар долоон төрлийн татварыг нэмээд байгаа билээ. Уг нэмэгдэлд хос хөдөлгүүрт буюу "Приус" машины гаалийн онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 болгон бууруулсан юм. Энэ дагуу...

Хөнгөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт зарцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Халуун дулаан уур амьсгалтай болсон энэ уулзалтын үеэр өнө эртний уламжлалт түүхэн болон соёлын хэлхээ холбоотой манай хоёр орны өнөөгийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад хэн хэн нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Н.Модигийн 2015 оны 5...

Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2015 оны 11 дүгээр сарын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
62%
2kmh
0%
Бям
2 °
Ням
-1 °
Дав
-3 °
Мяг
1 °
Лха
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ