Төрийн мөнгөөр шинэ жил хийхгүй гэсэн яасан Ж.Бат-Эрдэнэ сайд аа

Эдийн засаг яаж ч хямарсан Монголын шинэ жил улам өргөн, дэлгэр болсоор. Тэр дундаа төрийн байгууллагуудын болон яамдуудын шинэ жил үнэхээр нижгэр болж байна. Хамгийн эмгэнэлтэй нь нижгэр "шоу"-сан зургаа яамдын ажилчид төдийгүй сайд нар нь сошиалдаа хийж ядарсан ард түмэндээ гайхуулсаар байна. Түүний нэг нь давхар дээлтэй сайд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Зам тээврийн хөгжлийн яамны шинэ жил болж өнгөрлөө" хэмээн шинэ жилийн зурагнуудаа оруулсан байна. Уг нь Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхийг хориглочихсон шиг санагдах юм.

Гэрэл зураг: