"Төвийн бүсийн хурд" наадам Багануур дүүрэгт болно

Засгийн газрын тогтоолтой "Хангарьд-2017" Төвийн бүсийн уралдаан, баяр наадмыг энэ сарын 28-30-нд Багануур дүүрэгт зохион байгуулахаар боллоо.

Уралдаанд зургаан насны морьд мөн эрлийз гурван насны морьд уралдах юм. Энэ сарын 28-нд азарга, соёолон, даага, 29-нд их нас, хязаалан, шүдлэн, 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан тус тус болно.

Төвийн бүсийн уралдааны үеэр хүчит 128 бөхийн барилдаан болох юм.

Нийслэлийн онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож, тархалтыг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцээд энэ сарын 28-30-нд нийслэлд зохиогдох байсан “Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болсон байсан юм.