МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сард болно

МАН-ын 28 дугаар Их хурал ирэх 11 дүгээр сарын 20-21-нд болно.

Их хурлаас Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, намын даргыг сонгох аж. Өнөөдрийн хувьд тус намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Бага хурлаас Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох тухай журмыг боловсруулж гаргах юм.