Баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан энэ долоо хоногийн урьдчилсан мэдээнээс үзвэл, өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар орно.

Мөн 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст, 20, 21-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар буухаар байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, секундэд 5-10 метр хүрнэ.

Иймд үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг тус газраас анхаарууллаа.