Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа
Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас “Оюутан цэрэг - 10 жил” өдөрлөгийг Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх олон талт арга хэмжээний үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол цэргийн музейн үзмэр, урлагийн тоглолтыг толилуулсан...
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өгөв
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Сангийн яаманд очиж ажиллалаа.
УИХ Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг өнгөрсөн долоодугаар сарын 7-нд хэлэлцэн баталсан. Тэд тус хуулийг Сангийн сайд Б.Жавхлан болон удирдлагуудад хүлээлгэн өгч, хуулийн шинэчлэлийг танилцуулав. Мөн тус яамны газрын дарга нар энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл,...
Хот, нийтийн аж ахуйн 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой
Хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав. Тэрбээр “Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 17 төрлийн ажил, үйлчилгээ байгаа. Үүнээс тавыг нь төрийн байгууллага дангаараа гүйцэтгэдэг. 12 ажил, үйлчилгээг хувийн хэвшил рүү шууд шилжүүлэх боломжтой. Хот тохижилтын ажил, замын тохижилт, явган хүний зам, ногоон...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзав.
Тус газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт албаны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
Бие бүрэлдэхүүн оны эхний дөрвөн сарын байдлаар 10 хүний амь нас, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн 560 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сумогийн их аварга, Какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа.
Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа.
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал,...
Ханги-Мандал боомтын экспортын тээвэрлэлтийг эхлүүлэв
Нүүрс ачсан 2 дахь удаагийн 50 вагонтой галт тэрэг өнөөдөр 6047 тн ачааг тээвэрлэж, Ханги-Мандалын боомтоор экспортоллоо.
Энэ сарын 4-нд 50 вагонтой эхний галт тэрэг “Тавантолгой өртөө”-нөөс хөдөлж “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар амжилттай аялан Ханги боомтод хүрснийг Монголын төмөр зам компани мэдээлсэн юм.
Боомтын сэргэлтийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж экспортыг нэмэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн...
Ковид-19 цар тахал болон дархлаажуулалтын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2021 оны 11 сарын 8-12 өдрүүдэд СЭМҮТ-өөс 21 аймаг, 9 дүүргийн сэтгэцийн эмч болон Эрүүл мэндийн газрын сэтгэц хариуцсан мэргэжилтэн нарт Ковид-19 цар тахлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь 2 үе шаттай болж байгаа ба эхний ээлжийн сургалтанд төв, зүүн, баруун болон говь, хангайн бүсийн...
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн...
“Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг танхим, цахим хосолсон хэлбэрээр яг одоо хуралдаж байна. “Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, ЭМЯ, ХЗЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ, НЭМГ, ГТСМТТ, ТХААГ, ШӨХТГ, МХЕГ, ГЕГ, ТЕГ, ДЭМБ, АХБ, улсын болон хувийн эмнэлгүүд, 21 аймгийн эрүүл мэндийн газар, эм хангамжийн...
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ
Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-11.9
°
C
-11.9
°
-11.9
°
85%
1kmh
0%
Бям
-3
°
Ням
-13
°
Дав
-16
°
Мяг
-9
°
Лха
-6
°
- Advertisement -