Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны гуравдугаар сарын 23-нд Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг...
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна.
Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Элчин сайд Доан Тхи Хыөнгийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.
Монгол Улс, БНСВУ-тай 1954 онд дипломат...
Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, шагнал гардууллаа
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, шагналыг гардуулан өглөө.
Шагналыг МУ-ын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, НЗДТГ-ын дарга, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны...
У.Хүрэлсүх: Осол гэмтлээс сэргийлэх, бууруулахад сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах ёстой
“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд болж байна.
Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрээр осол, гэмтлийн тохиолдол, түүнийг бууруулах чиглэлээр нухацтай хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах нь чухал байгааг тэмдэглэв.
Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ...
Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Хотын даргын зүгээс Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг томилох санал оруулсан бол Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн...
ЗГХЭГ-аас 1992 онд хийсэн хувьчлалын үр дүнг шалгах ажлын хэсэг байгуулав
Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой гэж үзээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг томилсон байна. Ажлын хэсгийг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч...
Үерийн даланг гэмтээсэн аж ахуй нэгж, байгууллагын газрыг чөлөөлнө
Геодези, усны барилга байгууламжийн газраас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, далан суваг, ус гаргуурын бөглөрлийг арилгах шуурхай арга хэмжээ авч байна.
Мөн үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж хамгаалалтын зурвасын журмыг ноцтой зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, газар...
Ж.Ганбаатар гишүүн хүний амины үнэтэй бэлэг тараасан уу
УИХ-ын гишүүн, "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар Баянгол дүүргийн өндөр настангуудыг хүлээн авчээ. Улаанбаатар паласын их танхимд болсон уг хүлээн авалтад 4000 гаруй ахмад настан цугласан аж. Эцэст нь гар цайлгах бэлэг гардуулах мөч болоход бужигнасан олны хөлд 83 настай хөгшин ухаан алджээ. Хэдийгээр түргэн тусламж ирж хөгшнийг эмнэлэг хүргэхээр яаравчилсан замдаа амиа алдсан гэнэ.
Тэгвэл 83 настай буурайгийн амиа өгөн байж авахыг хүссэн тэр гарын бэлгийн...
Сургуулийн “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл туршина
“Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудад “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгийн үеэр нийслэлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
0.1
°
C
0.1
°
0.1
°
47%
1kmh
40%
Бям
-3
°
Ням
-13
°
Дав
-16
°
Мяг
-11
°
Лха
-8
°
- Advertisement -