Алтайн уулархаг нутгаар цас орно

Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрнэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14-19 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1-4 градус, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.

Цаг агаар тогтуун ихэнх нутгаар 17-ныг хүртэл хүйтний эрч суларна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here