Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана
Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны...
“Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт сургалтад хамрагдаж байна
Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ЮНЭСКО-ийн Монголын Үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ “НҮБ-аас гаргасан тайланд дэлхий нийтэд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн давтамж гурав дахин ихэснэ гэсэн судалгааны дүн байна. Иймд...
Хайлаастын шинэ эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг аравдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал
Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлыг угтсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
Тэр бээр, байгаль орчны гурван тулгуур асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах...
Баруун аймгуудын нутгаар маргаашаас цас орж шуурна
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Төв болон зүүн аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг,...
Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах талаар санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смиттэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Пио Смитт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тогтвортой амжиргаа, тэдний оролцоог хангасан хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж, "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган"-ыг...
Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймагт энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээний аваргууд тодорлоо.
Багийн нийлбэр дүнгээр хурандаа А.Дашням даргатай НОБГ-ын баг тамирчид тэргүүлж цомын эзэн болсон бол хурандаа М.Адъяабаатар даргатай Өмнөд бүс, хурандаа Г.Нармандах даргатай Зүүн бүсийн баг тамирчид тус тус удааллаа.
Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
СХД-ийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ний өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2024” чуулган боллоо
НЗДТГ-аас нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг угтан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2024” чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулган нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, хүний...
Онцгой байдлын албаны 100 алба хаагчийг Филиппинд англи хэлний сургалтад хамруулна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /2024.10.15/-ны Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутертетэй албан уулзалт хийлээ.
Талууд бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн алба хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцов.
Тухайлбал,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-6.9
°
C
-6.9
°
-6.9
°
68%
2kmh
40%
Дав
-15
°
Мяг
-15
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-7
°
- Advertisement -