Үндэсний сөрөн тэсвэрлэх цогц стратеги боловсруулах ажлын дэд бүлгийн анхдугаар хуралдаан боллоо
Үндэсний сөрөн тэсвэрлэх цогц стратеги боловсруулах ажлын дэд бүлгийн анхдугаар хуралдаан Батлан хамгаалах яаманд /2025.03.26/-ны өдөр боллоо. Анхдугаар хуралдаанаар “Үндэсний сөрөн тэсвэрлэх цогц стратеги” бодлогын бичиг баримт боловсруулах хүрээнд ажлын төлөвлөгөөг танилцулан агуулга, бүтцийн талаар хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт оролцож, дэлхийн улс орнууд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хөгжүүлэхдээ олон салбарыг хамарсан урт хугацааны бодлого боловсруулж,...
“Цэрэг татлага-2025” зөвлөгөөн боллоо
2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 01-нээс 15-ны өдрүүдэд явагдана.
Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн яам, ХХЕГ, Дотоодын цэрэг, Цэргийн төв эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, аймаг, нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, ЗДТГ болон харьяа цэргийн штабуудтай хамтран “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг /2025.03.26/ зохион байгууллаа.
Хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.2 сая төгрөг болгож баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэсгийн ахлагч нар нь гурвалсан гэрээний хүрээнд сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал авдаг байна. Тэгвэл энэхүү урамшууллын хэмжээг 20 хувиар буюу 200 мянган төгрөгөөр нэмэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.
Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг...
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” системээр иргэнд хүргэнэ
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, зөвшөөрөл олголтын шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Хүсэлт хүлээн авах, хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргахад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системыг ашиглах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл...
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралтанилцууллаа.
Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв.
Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга хэмжээг...
Атрын IV аяныг хэрэгжүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Атрын IV аяныг хэрэгжүүлэхээр тогтжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ талаар мэдээлэхдээ, “Тус шийдвэр гарсантай холбогдуулж Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудад ажиллана. Тус үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх болно” гэлээ.
Манай улс түүхэндээ Атар газрыг эзэмших гурван удаагийн аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Атрын анхны аяныг явуулах...
Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Б.Ану-Үжингээс тодрууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа...
Засгийн газрын хуралдаанаар Атрын IV аяны талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар Атрын IV аян, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдал, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр...
НИТХ: Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ
НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь түүхэн...
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-5.9
°
C
-5.9
°
-5.9
°
73%
1kmh
0%
Пүр
9
°
Баа
-7
°
Бям
3
°
Ням
5
°
Дав
14
°
- Advertisement -
