Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч тодруулах “Болор цом-2025” наадам өчигдөр боллоо.
Тус наадамд үе үеийн яруу найрагчид өөрсдийн шинэ бүтээлийг сойж өрсөлддөг. Түрүүлсэн найрагч тухайн жилийн “Болор цом”-ын эзэн болдог уламжлалтай. Энэ удаагийн 43 дэх “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын радиогийн редактор, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан "Үг" хэмээх шүлгээрээ хүртэв.
Ташрамд дурдахад, анхны “Болор цом”-ыг Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ 50 насандаа хүртжээ. Харин яруу найрагч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн нар гурван удаа түрүүлж байжээ. Мөн “Болор цом”-ын эзэд дундаас залуудаа түрүүлсэн нь Б.Ичинхорлоо яруу найрагч юм.






























