“Найрамдалт харилцаат хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” арга хэмжээнд зургаан орны 16 хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцож, хуралдлаа.
Түүнчлэн “Найрамдалт...
“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 8 сарын 20-ны өдөр Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авалтыг зохион байгуулсан “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг өнгөрөгч наймдугаар сард Дэлхийн гэрэл зургийн өдрөөр зохион байгуулсан билээ. Уг гэрэл зургийн уралдааныг хоёр ангиллаар, сэдэв сугалах зарчмаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр уралдааны дүнг танилцуулан шилдэг...
Нийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа
Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан 2019 оны маркийн сэдвийн төлөвлөгөөний дагуу 1053 дахь маркийг ийнхүү...
“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гурван үеийн 300 гаруй бүтээл дэлгэгджээ.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Энэхүү...
“Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээ эхэллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч...
Халимаг улсын Элиста хотын орлогч дарга Эрднеев Батр Владимиорвичийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээг энэ сарын 21,22-нд зохион байгуулна. Олон улсын өдөрлөгт оролцохоор ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөллүүд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилж байна.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Элиста хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал...
Улсын шилдэг өсвөрийн аврагч бүлэг тодорлоо
Сурагчдыг гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах мэдлэг боловсрол, чадвар, сэтгэлийн тэнхээтэй
Өнгө, загварын хувьд өөр өөр цэргийн албан хаагчийн дүрэмт хувцас өмссөн сурагчид Сүхбаатарын талбайн төв хэсэгт нэгэн жигд алхаагаар алхах нь нэн сүрдмээр. Тэдний зарим нь энхийг сахиулагч, зарим нь онцгой байдлын газрын ажилтан болж хувцаслажээ. Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг...
“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөлөл нэгэн дор чуулж, нийслэл хотын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар...
Залууст ээлтэй, соёлтой үйлчилгээ явуулахыг уриаллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нарантуул Олон Улсын худалдааны төвтэй хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” ОУ-ын худалдааны төвөөс эхлэн зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мандуул, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд,...
Салбарын ажилтнуудыг чадавхжуулах үндэсний сургалт явагдаж байна
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын салбарын ажилтнуудыг чадавхжуулах үндэсний сургалт 5 бүсэд зохион байгуулагдаж байна.
Төвийн бүсийн сургалт Орхон аймагт салбарын мэргэжилтнүүд болон хамтарсан багийн гишүүдийн чадавхи бэхжүүлэх сургалтаар үргэлжилж байна.Сургалтад ГБХЗХГ-ын дарга Б. Халиун, Эрүүл мэндийн яам болон Зөвлөх багийн гишүүд ажиллаж байна.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -










































