-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Нийгэм

Ч.Хувьзаяа: Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн замын эгнээг бүрэн чөлөөлнө

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярын гаргасан захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн үүсдэг авто замын ачааллыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй ажлын явцын талаар өнөөдөр "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа нийслэлийн удирдлага, алба хаагчдад танилцууллаа. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн...

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сануулах байдлаар хязгаарлана

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр 2 үе шаттай хэлэлцүүлж байна. Эхний ээлжинд танилцуулагдсан 14 журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг  Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд энэ сарын 14-ны өдөр болсон. Хэлэлцүүлэгт УТОХГ болон НТГ-тай харилцагч 130 татвар төлөгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдуулалт, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар хураалт, буцаан олголттой...

ЭТТ бондын эхний үе шат амжилттай дууслаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргахаар зарласан. Эхний үе шатыг 600 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр арилжааг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгож, амжилттай зохион...

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн 13 байгууллагын нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжиж байна. Үүнийг нэг нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 Г, Д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил юм. Уг ажлыг он дамжин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ жил 25 дугаар эмийн сангаас төмөр замын BSB цахилгаан барааны дэлгүүр хүртэл дулааны шугамыг өргөтгөж...

Асуудлыг технологиор шийдэхүй

-“Дижитал хот”-ын талаар онцлох ойлголтууд- Аж үйлдвэржилтийн эринд ноёрхож байсан аналог технологийн үе төгсөж, мэдээлэл харилцаа, өндөр технологийн дэвшлийн зуунд бид амьдарч байна. Одоогоос 50 жилийн тэртээ мөрөөдөж л болох байсан эд зүйл, үйлчилгээ, дэвшлүүд бидний өдөр тутмын амьдралд нэвтэрч, салшгүй нэгэн хэсэг нь болжээ. Үүний дүнд нь хүмүүс цаг заваа хэмнэж, амьдралаа хялбарчилж, шаардлагатай үйлчилгээгээ дэлгэцээс авдаг...

Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна

2025-2026 оны галлагааны улиралд 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 350 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин түлшний борлуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд хагас коксон түлш хэрэглээд их хэмжээний...

Тариалсан улаанбуудайн 42.1 хувийг хураалаа

Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээлэв. Улсын хэмжээнд одоогоор 151.3 мянган  га-гаас 170.9 мянган тонн үр тариа хураагаад байна. Үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал,...

АНУ-ын Н2 визний талаар иргэдэд зориулсан мэдээлэл гаргана

Гадаад харилцааны яамны Консулын газраас өчигдөр “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулжээ. Улмаар форумд оролцсон байгууллагуудын мэдээллийг нэгтгэж иргэдэд зориулсан мэдээлэл гаргахаар болсон байна. Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийж,...

Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн. Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барих ажлыг үе шаттай хийнэ. Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах гэрлэн дохиогүй, хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний...

Монгол түмний биет бус соёлын өвийг сурталчлан таниулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд эхэлнэ

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтан энэ сарын 16-22-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулна. Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож буй онцлогтой. Тухайлбал, монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
4%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-22 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ