Сэлэнгэ: Улсын аварга малчин, тариаланчид шагналаа гардлаа

Арвин шимт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, туршлагаараа тэргүүлж "Монгол Улсын аварга малчин"-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Х.Батсүх таны гэр бүлд хамгийн баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол малын арвин цагаан буян дэлгэрэх болтугай.

XVII жарны урвуулагч хэмээх шороон гахай жил,
Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн босгон дээр Монгол Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан "МоМо Агро"ХХК-ийн хамт олондоо баяр хүргэе. Монголын газар тариалангийн салбарт 1999 оноос хойш тасралтгүй 20 жил зүтгэж яваа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Монгол Улсын аварга тариаланчаар шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Алтанхуяг танд болон гэр бүл, хамт олон нийт Цагааннуурчууддаа баяр хүргэе.