-24.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Нийгэм

Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин...

“Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар ОБЕГ тодорлоо

Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан удирдаж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, Монгол Улсад хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Онцгой байдлын ерөнхий газрыг “Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар тодрууллаа. Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд олон томоохон ажлыг амжилттай зохион байгуулсан юм. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад МУЗН-ийн гамшигтай тэмцэх...

Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй иргэнд хариуцлага хүлээлгэдэг болгохыг шаардлаа

Монголын эмэгтэйчүүдийн холбоо аливаа нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болох гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад буй Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр батлахыг УИХ-аас шаардаж, таван зүйл бүхий шаардлагыг хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сүүлд гаргасан албан ёсны тоогоор 2018 онд нийт 2945 гэр бүл гэр бүлэлтээ цуцлуулсан бөгөөд Гэр бүлийн тухайн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан...

“Загийн усны хоолой”-н төслийн ажил 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн удирдлагуудын хамтаар Цогтцэций дэх салбарт ажиллаж байна. Энэ үеэр Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо.  Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч, эдийн засгийн гол суурь болж байгаатай холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг эхний...

Ихэнх нутгаар энэ сарын 23-наас хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад буюу энэ сарын 20, 21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч энэ сарын 22-ноос баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” форумыг Монгол Улсад зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн байгаль орчны хөтөлбөрийн зохицуулагч С.Р.С Мохади, Байгаль орчны судлаач, доктор Ганеш Раж Жоши нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн форумыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Форумын сэдэв, хугацаа, салбар хуралдаануудын талаар санал солилцов. “Юуны өмнө бид бүхний саналыг хүлээн авч “Байгаль орчинд...

Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв нь Азийн сан, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудын дунд “HR-2022” чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд НИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн ажилтнууд оролцож, мэдээлэл солилцон, тус...

Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй...

Цас орж, явган шуурга шуурна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр....

Хотын Захирагч “Ашианa Эйрланс” агаарын тээврийн анхны нислэгийн нээлтийн арга хэмжээнд оролцов

БНСУ-ын “Ашианa Эйрланс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж, өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-нд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн ирэв. Нисэх онгоцыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
70%
0kmh
40%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ