Хашаа, хайс чөлөөлөх ажлын явц 94.1 хувьтай байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм.
Харин 2022 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дахин захирамж...
Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг ажлын байраар хангаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” А/216 дугаар захирамж гарсантай холбогдуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, үр нөлөөтэй болгох санал, санаачилга гарган, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үр өгөөжийг дээшлүүлэн цаашид харилцан ашигтай ажил өрнүүлэх зорилгоор нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрыг төлөөлж тус газрын дарга Ш.Үнэнбат, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн...
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл 4 аймагт хэрэгжинэ
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн эхлэлийн хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нээлээ.
https://www.youtube.com/watch?v=QPPSRAi5xKE
Төслийг “Байгалийн...
Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Уг өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран оролцож, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл хүргэх бол Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч,...
Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо орж, сэрүүснэ
Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6-+11 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн...
Төв талбайн сүлд модны гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайг нээлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурын талбай нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдлаа.
Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон...
С.Амарсайхан: Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг...
Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж...
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцлоо
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцох хэлэлцүүлэг өнөөдөр болж, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид, арилжааны банкнууд, барилгын компанийн төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцлоо. Энэхүү төслийг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх бөгөөд сэргээгдэх эрчим хүч ашигласан, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон 10 мянган айлын орон сууц бүхий эко хорооллыг барьж байгуулах юм. Төслийн танилцуулга уулзалтад Нийслэлийн Засаг...
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Архаг ангилалд багтдаг оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн. Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна....
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
0kmh
0%
Мяг
-10
°
Лха
-17
°
Пүр
-19
°
Баа
-15
°
Бям
-18
°
- Advertisement -





































