НЭГ ЗОРИЛГО, НЭГ БОДЛОГО чуулган боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын дэргэдэх “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” хамтран “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019” бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Чуулганд Төрийн болон ТББ, МҮХАҮТанхим, гишүүн байгууллагуудын төлөөлөл, 21 аймаг, 9 дүүргийн бизнес эрхлэгч 300 гаруй залуучуудын төлөөлөл оролцлоо.
Энэхүү чуулга уулзалт нь Бизнес эрхлэгч залуучууд бизнесийн орчноо сайжруулан өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээл шийдвэрлэх арга замуудын талаарх саналаа нэгтгэн төрийн эрх бүхий байгууллагын бодлого шийдвэртэй холбон, уялдуулан ажиллахыг зорилт болгох зорилготой юм.

Тус чуулганд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ дэд илтгэл тавин оролцлоо. Мөн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.