Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна
Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг гэрээсээ 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 158 ам.метр газарт “Сэлбэ 20 минутын хот”-ыг барина. Сэлбэ дэд төвийн нийт талбайн 62.6 ам.метр буюу 39 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль,...
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөн хамтран хэрэгжүүлж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр эхэллээ.
Уламжлал болон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд...
Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна
Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгт шахмал түлш борлуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна. Энэ жил иргэд “HOTULA”...
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” улс орон даяар боллоо
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 5.1.17 дахь заалтын дагуу зохион байгуулдаг.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025”-ийн намрын баярыг 21 аймгийн Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын газар, орон нутгийн соёл, урлагийн байгууллага, сумдын соёлын төв, номын сангийн үйл ажиллагаанд тулгуурлан аймаг, сумдын төв талбайд, Нийслэлийн Соёл,...
“Хүннү 2222”, “Хан хиллс” хотхоныг холбох явган хүний зам болон автозамыг энэ сард багтаан ашиглалтад оруулна
“Хүннү 2222” болон “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөн эзэмшлийн агуулахыг нь буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барихаар болсон билээ. Тус замын гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр...
Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотойгоор төсөвт нэмэлт өөрчлөлт оруулна
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайн асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцууллаа.
Агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 208...
Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл хангалт, явц, хүндрэл бэршээлийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 86 хувьтай байгаа бөгөөд дулаан болон цахилгаан хангамж доголдохгүй байхад анхаарч ажиллалаа гэдгийг Хотын Ерөнхий менежер Г.Батзориг танилцуулгадаа онцоллоо. Үүнд дулааны 15.6 км голлох шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл...
“Номын соёлт ертөнц”-ийн 20 жилийн ойн “Номын баяр” эхэллээ
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг намрын “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Жилд хоёр удаа буюу хавар, намар зохион байгуулдаг “Номын баяр”-ын 20 жилийн ой ирэх жил тохионо. Харин өнөө жил уг баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ой болж байна. 38 дахь удаагийн “Номын баяр” гурван өдөр үргэлжлэх бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250...
Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагаас 9 дүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд шөнийн цагаар хэсэгчлэн хааж дулаан, цэвэр бохир усны шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Гурван удаагийн арилжаагаар 288 мянган тонн нүүрс борлуулав
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 18-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 288 мянган тонн нүүрс борлуулав.
Тодруулбал, 6.6 сая ам.долларын үнийн дүн бүхий, эрчим хүчний 160 мянган тонн нүүрс, 8.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжсан байна.
Тус компани нүүрсийг сорчлон олборлохгүй бодлого баримталж байгаа бөгөөд 1/3 коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулдаг. Үнийн хувьд 1/3...
Цаг агаар
Ulaanbaatar
overcast clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
69%
0kmh
92%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-19
°
- Advertisement -










































