2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Гомбожавын Занданшатар оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Дараа нь Ерөнхий сайд хүүхэд залууст хандаж үг хэлэхдээ “Ирээдүйгээ бүтээхийн тулд үзэл бодол,итгэл үнэмшилдээ бат зогсож, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр өөрийгөө зэвсэглэн, түүх, соёл, ёсуламжлалаа гүн ойлгосон бат бөх мэдлэгт тулгуурлан урагшлах учиртай. Суралцах нь нэг удаагийнзорилт биш, насан туршийн амьдралын хэв маяг байх ёстой. Сониуч зангаа хэзээ ч бүү алдаарай.Сониуч хүн л асуулт тавьж чадна, асуулт тавьж чаддаг хүн л бүтээлч сэтгэж, шинийг нээдэг. Өнөөдөрсурсан мэдлэгээ маргааш бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг, инновац хийхээс айдаггүй, өндөр ёссуртахуун, хариуцлагатай ухамсрыг эрхэмлэсэн залуу үе Монголын маргаашийг бүтээнэ” гэдгийг онцоллоо. 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгууллаа.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here