-23.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног үргэлжилж байна

Жил бүрийн есдүгээр сард Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг тэмдэглэдэг. Энэ жил есдүгээр сарын 22-28-нд сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” уриатай тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд сонсголгүй иргэдийн эрхийг дэмжих, дохионы хэлийг хамгаалах, төр, засгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн тэмдэглэлт өдрүүдийн үеэр улс орнуудын Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон,...

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж баталлаа

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын II хэлэлцүүлгийн хуралдаан болж олонхын саналаар дэмжиж баталлаа.

Г.Занданшатар: Хөрөнгө буцаах сүлжээний олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний бүгд хурал Улаанбаатарт болж байна.   Энэ хурлыг “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх арга туршлага, сайн жишээ, яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн менежментийн шинэ тренд...

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Ийнхүү өнөөдөр цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт...

Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина

Нийслэлийн 2026 оны төсвийг боловсруулахтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ирэх жилүүдэд Хан-Уул дүүрэгт барихаар төлөвлөж буй авто замын трасс дагуу ажиллалаа. Энэ үеэр тухайн трасс дагуух газар чөлөөлөлтийн нөхцөл байдал, төсөвт өртөг, инженерийн шугам сүлжээний түвэгшлийг гарган, тохирсон ажлын зургуудыг тодорхойлж байгаа юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг...

Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг илүү хүртээмжтэй болгох зорилгоор хоёр хаалга нэмж гаргаж, явган хүний замыг хамтад нь шийднэ

Иргэд олон нийт, ялангуяа Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж барих, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг хоорондоо уялдаатай төлөвлөх талаар өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Хотын дарга Х.Нямбаатар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд илүү хүртээмжтэй...

Хагас коксон шахмал түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулна

2025-2026 оны галлагааны улиралд 40 орчим мянган тонн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 350 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин түлшний борлуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд хагас коксон түлш хэрэглээд их хэмжээний...

Хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг Сэлбэ дэд төв рүү хуваарилснаар төвлөрөл 4.2 хувиар буурна

Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг гэрээсээ 20 минутын дотор хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 158 ам.метр газарт “Сэлбэ 20 минутын хот”-ыг барина. Сэлбэ дэд төвийн нийт талбайн 62.6 ам.метр буюу 39 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль,...

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөн хамтран хэрэгжүүлж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр  эхэллээ. Уламжлал болон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд...

Д.Мөнхбаатар: Борлуулалтын цэгээр өдөрт 5000 тонн сайжруулсан шахмал түлш худалдаалж байна

Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгт шахмал түлш борлуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.  Тэрбээр “Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна.  Энэ жил иргэд “HOTULA”...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-23.9 ° C
-23.9 °
-23.9 °
77%
2kmh
0%
Мяг
-17 °
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ