Өнөр хороолол, Баянхошуунд цогц гудамж зам барих Дэлхийн банктай хамтарсан төсөл 15 хувьтай үргэлжилж байна
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж байна. Нийт ажлын явц 15 хувьтай үргэлжилж байна. Эдгээр төслөөр явган зам, унадаг дугуйн зам, авто зам, ногоон байгууламж, ус ихээр тогтдог хэсэгт ус...
Энхтайваны гүүрний зураг төслийн 60 хувийг шинэчлээд байна
Энхтайваны гүүрийн засварын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсэг бий. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ. Тиймээс Энхтайваны гүүрний зургийн ажлыг “ГБЭТ” компани 60 хувьтай гүйцэтгэж байна....
Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл"-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг таницуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.
Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй, замын эхний хэсэг Мөрөн-Булган...
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт хийнэ
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.
Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны...
Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 01-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн...
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замыг аравдугаар сарын 30-нд нээнэ
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Нийт 3.2 км, тус авто зам нь “Содон” хорооллоос Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Одоогоор эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн. Толгойтыг Ард Аюушийн...
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хаана
Өвлийн бэлтгэлээ хангаж, ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ.
Тодруулбал, Нарны гүүрний хойд хэсэг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг маргааш 6:00 цагаас эхлэн наймдугаар сарын 31-ний 6:00 цагийн хооронд хийж гүйцэтгэх юм.
Мөн Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих...
ЗГ: Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар...
20 хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачааллыг багасгах зорилгоор өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу 20 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно.
Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2,...
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ. Уг санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -









































