-16.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ

Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулах төсөл 86.5 хувьтай хэрэгжиж байна. Төслийн үр дүнд Шинэ төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцыг барьж байгаа...

Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 хувьтай үргэлжилж байна

Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, 700 метр байхаас одоогоор 400 метр газарт ажлыг гүйцэтгэжээ. Сэлбэ голын урсацыг тогтворжуулах, үерийн эрсдэлээс сэргийлэхээр хамгаалалтын түшиц хана, голын голдирол тохируулга, тохижилтыг цогцоор нь гүйцэтгэхээр төлөвлөсөн. Голын голдирол тохируулахад баруун, зүүн талдаа гурван метр, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээ хийж байгаа юм. Тус ажлыг...

ҮСХ: Нэг өрхийн сарын мөнгөн орлого 2024 оныхоос 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ

Нэг өрхийн сарын мөнгөн орлого 1.8 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөн орлогын 57.9 хувийг цалин хөлс, 21.6 хувийг  тэтгэвэр, тэтгэмж, 7.5 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, 7 хувийг бусад, 6 хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.  Өрхийн сарын дундаж мөнгөн...

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувиар нэмнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан. Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий...

Ханын материалд орон сууц барих газрын 90 гаруй хувийг чөлөөлжээ

Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын...

Томуугийн 300 мянган хүн тун вакциныг худалдан авчээ

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Улирлын томуугийн вакцины 300 мянган хүн тунг худалдан авсан” хэмээв. ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300 мянган хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан байна. Эхний ээлжийн 135 мянган хүн...

2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо. Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн,...

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байна. Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг...

"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025"-ыг зохион байгуулна

"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025"-ыг энэ сарын 22-24-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулна. Олон нийтийн энэхүү үйл ажиллагаа нь иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах, Монгол орны түүх, соёл, өв уламжлал, ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломжийг олгох зорилготой юм. Фестивальд оролцогчид соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар өртөөчлөн явган алхаж, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэх, олон улсын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
78%
0kmh
6%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ