Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт 20 барилгаас 17 барилгын суурийн ухалт, 11 барилгын зоорины давхрын бетон цутгалт хийгээд байна. “Сэлбэ 20 минутын хот”-ын эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.12.13/ Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айл орчмын нийтийн байрыг дахин төлөвлөх ажлын явцтай танилцлаа. Уг нийтийн байр нь 1947 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ.
"Мөнх арвин булаг" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн гүйцэтгэлийг хариуцаж байна. Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 800 айлын орон сууцны...
Алтайн уулархаг нутгаар цас орно
Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрнэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын...
Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсжээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ хамгийн их 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувиар өссөн нь хамгийн их, Чингэлтэй...
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм.
Авто машины улсын дугаарын хязгаарлалт хийх эсэх асуудлаар санал авч эхэллээ
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотой томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна.
Үүнтэй холбоотой иргэдээс авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсний дагуу энэ талаар иргэдээс санал авч байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД-ийн тавдугаар хороонд байрлах нийтийн байруудын орчин нөхцөл, эрүүл ахуйд хяналт шалгалт хийлээ.
НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж байна. ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар...
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ.
ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР:
ШУА-ийн Хими,...
Бодлогын хүүг хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт орууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар болов.
Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах, тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, энэ хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг багасгасан тохиолдолд...
Говийн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж шуурна
Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -24--29 градус, Хангай, Хөвсгөл,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
0kmh
40%
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
- Advertisement -










































