Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх болоод иргэдийн амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын төвийн дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Аливаа хот улсынхаа болоод хотынхоо түүх соёлыг илэрхийлсэн, өвийг хадгалсан төвтэй байдаг. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их...
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн холбогдох хэлтсийн ажилчид уулзалтад оролцлоо. Тэд нийслэлд болон дүүргийнхээ хэмжээнд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн саналаа дэвшүүлж, шаардлагатай төсвийг нь ирэх...
НИТХ: Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Л.Хосбаяр, З.Төмөртөмөө, Э.Хулан, Д.Жавхлан, С.Даваасүрэн нар оролцлоо. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа зэрэг албаныхан хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан танилцуулга мэдээлэл хийж, тайлбар өглөө....
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
Зам хаах: 9 дүгээр сарын 19-ны 23:00 цагтЗам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00...
Сайжруулсан түлш шуудай нь 3750, хагас коксжуулсан нь 5000 төгрөгийн үнэтэй байна
Хүйтэн сэрүүн улирал эхэлж айл өрхүүд гал түлж эхэлсэн учир нийслэлийн иргэдэд нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750, нэг шуудай хагас коксжуулсан шахмал түлшийг 5000 төгрөгөөр худалдаж байна.
Нийслэлд энэ жил шахмал түлшний борлуулалтын 400 цэг ажиллуулах юм. Одоогоор ажиллаж буй 332 цэгээс “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ хянах боломжийг олгож, өрхийн...
45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа
Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах 45 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1350 м.кв талбай бүхий, зоорьтой 2 давхар барилга юм.
Тус цэцэрлэг нь үндсэн 4, салбар 4 бүлэгтэй 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл...
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
Өнөөдөр “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан. Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан...
Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгална
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Энэ нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцжээ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс...
Төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ
Төрийн албаны 2025 оны III улирлын шалгалт өнөөдөр орон даяар зэрэг эхэллээ. Улаанбаатар хотод 1986 иргэн төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд Нийслэлийн захиргааны Хангарди ордонд шалгалт явагдаж байна.
Төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэд ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд монгол хэл, бичгийн чадвар шалгалтыг шууд өгөх бөгөөд уг шалгалтад тэнцвэл мөн адил дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг...
НИТХ: Бүсчилсэн хөгжлийн хороо хуралдлаа
НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Д.Бадарсан, Д.Отгонсүрэн, Э.Одонтуяа, Г.Жаргалсайхан, С.Даваасүрэн, О.Зундуйдорж, Б.Мөнхбат болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан, НОСК-ийн захирал М.Говьсайхан зэрэг албаныхан оролцож холбогдох асуудлыг хэлэлцэв. Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
Төр хувийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
2kmh
40%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -










































