“Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна”
Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, бүдүүн яндантай тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцохдоо 22:00 цагаас хойш хэт чанга дуу чимээ гаргахгүй байх, нийтийн эрх ашгийг хүндэтгэх, замын хөдөлгөөний соёлыг хэвшүүлэхээр НИТХ-ын дарга А.Баяр чанга дуу чимээний Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар өчигдөр 22:00 цагт 32-ын тойрог, 100 айл орчимд ажиллалаа. Ингэхдээ Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Зам тээврийн...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж буй.
Тухайлбал, 2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар...
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа.
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо...
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
Засгийн газрын бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, цахим хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ. D-GOV.mn цахим системд гаргасан иргэн, хуулийн этгээдийн саналыг 20.000-100.000 иргэн дэмжиж, цахимаар санал өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болох юм. D-GOV.mn цахим системд иргэн хуулийн этгээдээс гаргасан саналыг 30-аас доошгүй хоног байршуулж, санал авна. Энэхүү цахим системийг ашиглан...
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан,...
Шахмал түлшийг энэ сарын 15, хагас коксон нүүрсийг ирэх сарын нэгнээс борлуулж эхэлнэ
Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг есдүгээр сарын 15-наас, хагас коксоан нүүрсийг аравдугаар сарын нэгнээс 400 цэгээр худалдаж эхэлнэ.
Автомашины зам дагуу, төв гудамжид нүүрс борлуулахыг хориглож, гэр хорооллын гудманд заруулах түлшийг иргэд "сайн" карт болон аппликэйшн ашиглан худалдах авах боломжтой. Шахмал түлшний үнийг нэмээгүй, 25 кг буюу нэг уутыг нь 3750 төгрөгөөр зарах бол шинээр худалдах хагас коксон нүүрс 25...
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдыг дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.09.08) Орхон, Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцаж байна.
Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцав. Тус компани сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцлоо.
Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс...
Вокзал орчимд ус зайлуулах шугам угсрах ажил 55 хувьтай үргэлжилж байна
ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд 15.6 км авто замын ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вокзал орчмын ус зайлуулах шугам сүлжээ угсарч буй байршилд өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.
Эрчим хүчний 32 мянган тонн нүүрс арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан эрчим хүчний 5 багц буюу 32 мянган тонн нүүрс 46.20 ам.доллароор амжилттай арилжлаа.
Арилжаанд хоёр оролцогч оролцсон бөгөөд эрчим хүчний 32 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлуулсан байна.
Тус компани энэ оны эхний хагас жилд 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
1kmh
40%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -









































