-23.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт хийнэ

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.  Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны...

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 01-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.  Худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн...

Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замыг аравдугаар сарын 30-нд нээнэ

Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 3.2 км, тус авто зам нь “Содон” хорооллоос Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Одоогоор эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн. Толгойтыг Ард Аюушийн...

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хаана

Өвлийн бэлтгэлээ хангаж, ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ. Тодруулбал, Нарны гүүрний хойд хэсэг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг маргааш 6:00 цагаас эхлэн наймдугаар сарын 31-ний 6:00 цагийн хооронд хийж гүйцэтгэх юм. Мөн Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих...

ЗГ: Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар...

20 хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачааллыг багасгах зорилгоор өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу 20 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2,...

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ. Уг санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000...

Авто замын түгжрэл, сүлжээ болон гамшгийн эрсдэлийг бууруулах талаар санал солилцов

НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Пучон хотын дарга Чо Ён-Ик тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал  Бүгд Найрамдах Солонгос Улсын хотуудын ИТХ-тай  нягт хамтран ажиллаж, олон талаар харилцаагаа хөгжүүлж байгааг тэмдэглэлээ. Үргэжлүүлэн  Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал болон замын сүлжээ, төлөвлөлт, үер ус, гамшиг зэргийн талаар...

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн хангамжийн 13 байгууллагын нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжиж байна. Үүнийг нэг нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 Г, Д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил юм. Уг ажлыг он дамжин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ жил 25 дугаар эмийн сангаас төмөр замын BSB цахилгаан барааны дэлгүүр хүртэл дулааны шугамыг өргөтгөж...

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа

Нийслэлд хэрэгжих 24 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг  хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн XIII хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барихаар төлөвлөсөн. Ингэснээр 24 МВТ хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламж сүндэрлэнэ. Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК нарын түншлэл EPC+F гэрээний тендерт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-23.9 ° C
-23.9 °
-23.9 °
70%
1kmh
0%
Лха
-19 °
Пүр
-13 °
Баа
-15 °
Бям
-12 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ