Тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, эхчүүд засаж...
Тансаг зэрэглэлийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 6.6 сая төгрөг байна
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн тайланд энгийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3.8 сая, тансаг зэрэглэлийнх нь 6.6 сая төгрөг байна.
Эдгээр байгууллагын худалдсан, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн талбайн 82.5 хувийг газар, 14.8 хувийг орон сууц, 1.7 хувийг арилжааны , 1 хувийг зориулалтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд...
Дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно
Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэлх солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай,...
Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.
Захирамжийн дагуу:
Ахуйн болон аж ахуйн...
Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулах төсөл 86.5 хувьтай хэрэгжиж байна. Төслийн үр дүнд Шинэ төв цэвэрлэх байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцыг барьж байгаа...
Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, 700 метр байхаас одоогоор 400 метр газарт ажлыг гүйцэтгэжээ.
Сэлбэ голын урсацыг тогтворжуулах, үерийн эрсдэлээс сэргийлэхээр хамгаалалтын түшиц хана, голын голдирол тохируулга, тохижилтыг цогцоор нь гүйцэтгэхээр төлөвлөсөн. Голын голдирол тохируулахад баруун, зүүн талдаа гурван метр, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээ хийж байгаа юм.
Тус ажлыг...
ҮСХ: Нэг өрхийн сарын мөнгөн орлого 2024 оныхоос 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ
Нэг өрхийн сарын мөнгөн орлого 1.8 сая төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 119.3 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Мөнгөн орлогын 57.9 хувийг цалин хөлс, 21.6 хувийг тэтгэвэр, тэтгэмж, 7.5 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, 7 хувийг бусад, 6 хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Өрхийн сарын дундаж мөнгөн...
Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувиар нэмнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан. Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий...
Ханын материалд орон сууц барих газрын 90 гаруй хувийг чөлөөлжээ
Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
70%
1kmh
0%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-19
°
- Advertisement -








































