Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Авто замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор • 11 дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх,• 1100 метр цахилгааны агаарын шугамыг хүчитгэх,•...
Дэнжийн мянгад хийн дулааны станц барина
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянга орчимд “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хойд талд 2 га газрыг чөлөөлж, 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг станц нь Дэнжийн мянга дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, оргил ачааллын дулааны эх үүсвэр болох юм.
Энэ онд багтаан уг төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлахаар...
Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина
Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй. Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм. Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбоно. 16 км урттай дөрвөн эгнээ тус авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...
Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна.
Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах тав дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэв
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийлээ.
Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал”...
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй. Эдгээрийн нэг нь “Шинэ тойрог авто зам” төсөл юм. Уг төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй...
Багш нар цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсаж байна
Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ.
Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм.
"Улаанбаатар Трамвай" төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж баталлаа
НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлгээр “Улаанбаатар Трамвай” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хэлэлцэж, олонхын саналаар дэмжиж баталлаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцууллаа.
Трамвайг нийслэлийн хоёр чиглэлд...
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өглөө
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлж буй. Тодруулбал, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна.
Баянхошууны 41.3 га...
Нийслэлд шахмал түлш борлуулах 382 цэг ажиллаж байна
Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 382 цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж буй. Бүх борлуулалтын цэгүүд дээр түлшний нөөц хангалттай байна. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш 3750 төгрөгийн үнэтэй.
Энэ жил иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
1kmh
40%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -










































