Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Завхан аймгийн Идэр сумын нутагт Улаанбаатарын 06:39 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн төв нь Идэр сумын төвөөс хойд зүгт 27 км, Тэлмэн сумын төвөөс баруун урд зүгт 33 км, Нөмрөг сумын төвөөс зүүн урд зүгт 51 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын...
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн хэмжээнд 2025 оны худалдан авах ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, 2026 онд анхаарах асуудал, Сэлбэ хорин минутын хотын бүтээн байгуулалтын явц, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын...
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт 20 барилгаас 17 барилгын суурийн ухалт, 11 барилгын зоорины давхрын бетон цутгалт хийгээд байна. “Сэлбэ 20 минутын хот”-ын эхний ээлжийн 3700 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.12.13/ Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айл орчмын нийтийн байрыг дахин төлөвлөх ажлын явцтай танилцлаа. Уг нийтийн байр нь 1947 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ.
"Мөнх арвин булаг" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн гүйцэтгэлийг хариуцаж байна. Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 800 айлын орон сууцны...
Алтайн уулархаг нутгаар цас орно
Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрнэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын...
Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсжээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ хамгийн их 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувиар өссөн нь хамгийн их, Чингэлтэй...
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм.
Авто машины улсын дугаарын хязгаарлалт хийх эсэх асуудлаар санал авч эхэллээ
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотой томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна.
Үүнтэй холбоотой иргэдээс авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсний дагуу энэ талаар иргэдээс санал авч байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД-ийн тавдугаар хороонд байрлах нийтийн байруудын орчин нөхцөл, эрүүл ахуйд хяналт шалгалт хийлээ.
НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж байна. ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар...
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ.
ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР:
ШУА-ийн Хими,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































