Ханын материалд орон сууц барих газрын 90 гаруй хувийг чөлөөлжээ
Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын...
Томуугийн 300 мянган хүн тун вакциныг худалдан авчээ
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Улирлын томуугийн вакцины 300 мянган хүн тунг худалдан авсан” хэмээв.
ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300 мянган хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан байна. Эхний ээлжийн 135 мянган хүн...
2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо.
Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн,...
Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байна. Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг...
"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025"-ыг зохион байгуулна
"Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025"-ыг энэ сарын 22-24-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулна.
Олон нийтийн энэхүү үйл ажиллагаа нь иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах, Монгол орны түүх, соёл, өв уламжлал, ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах боломжийг олгох зорилготой юм. Фестивальд оролцогчид соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар өртөөчлөн явган алхаж, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэх, олон улсын...
Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө дагуу болон нийтийн эзэмшил газар дур мэдэн байршуулсан 293 ТҮЦ-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дүүргийн найман байршилд 18 ТҮЦ дахин байршуулсан зөрчил гарсан юм. Иймд дүүргийн холбогдох төрийн байгууллагууд хамтарсан долоон ажлын хэсэг дүүргийн найман байршилд ажиллаж, дахин тавьсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж дууслаа. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу ТҮЦ дахин байрлуулсан 5...
ОБЕГ: 55 хүний амийг аварлаа
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 55 хүний амь аварч, тусламж үзүүлжээ. Нийт дуудлагын 46 нь объектын, гурав нь ой хээрийн гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой байсан бол газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, үер усны дуудлага тус бүр...
“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд /2025.08.16/ “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажиллалаа. Шивээ Овоогийн уурхай бол монгол геологич, инженерүүдийн ур чадвараар байгуулсан стратегийн ач холбогдол бүхий хүрэн нүүрсний орд юм. Тус уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28, “ДЦС-4” ТӨХК-ийн 50, Амгалан дулааны станцын 80 хувь, орон нутгийн станцууд болон төмөр замын нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая...
Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
(Шөнийн сурвалжилга)
-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим-
Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтын ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17 настай хөвгүүд байх. Хэт чанга...
Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ
Архаг ангилалд багтдаг оноштой хүүхдийн нарийн мэргэжлийн эмчилгээ, тусламж, үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт тавихгүй байх шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт /2025.08.12/ ЭХЭМҮТ-д ажиллах үеэр долоон настай охин хэнгэрэг нөхөх хагалгаанд орж чадахгүй болсон тухайгаа хэлж, тусламж хүссэн. Ерөнхий сайд тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж, эрүүл мэндийн даатгалын сангийн хязгаарлалтыг цуцлах талаар албаныхантай ярилцахаа мэдэгдсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж дээрх хязгаарлалтыг цуцалсан байна....
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
2%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-13
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -









































