-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар 2026 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтаар ирэх жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн юм. Энэ жилийн дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын тайланг эхний есөн сарын байдлаар гаргахад: Сүхбаатар дүүрэг 88.6 хувьБаянгол...

Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна

Жил бүрийн аравдугаар сарын 7-ныг дэлхий дахинаа нийгмийн түншүүд болох төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашдын зорилтоо тодорхойлдог байна. Энэ өдөр 21 аймаг, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны идэвхтэн, сонгуультнууд оролцсон “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” уриатай улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар...

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай давахад зориулсан төсөв батлуулна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй баруун аймгуудад өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг томилон ажиллуулсан. Ажлын хэсгийн ахлагч, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү баруун долоон аймагт ажилласан тайлангаа тавьжээ. Уулзалтын үеэр өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатайг онцолсон байна. Гангийн эрсдэлийн үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй...

Шатахууны нийлүүлэлт хэвийн, 30 хоногийн нөөцтэй гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, "Шатахууны нийлүүлэлт хэвийн явж байна. Суманд гурван шатахуун станц байлаа гэхэд түгээлтийн асуудал бий. Баруун аймгуудад Евро 5 стандартын шатахуун нийлүүлэгддэг. Энэ нийлүүлэлт нь хязгаарлалтад орсон учир бага зэргийн тасалдал үүсэж байгаа. Гэхдээ нийлүүлэлт нь хэвийн явна. Бүх чадлаараа ажиллаж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол Улс савны...

Хөсөг трейдээс Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замыг хааж засна

Нийслэлийн Баянгол дүүргийн Хөсөг трейдийн баруун урдаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх 0.7 км авто замыг засна. Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг өргөтгөх хүрээнд засах энэ авто замыг энэ сарын 9-ний 23:00 цагаас 13-ны 6:00 цаг хүртэл хаах юм. Иймд жолооч нар дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ. 

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгоод байна. Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийгдэж, суурь, бетон цутгалтын ажил үргэлжилж байна. Энэхүү төслийн...

"Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажл дууссан"

Улаанбаатар хотод тулгамдсан хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогоор Баянхошуу, Шархадны хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм. Эдгээр төслийн талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөны үеэр...

Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа...

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ. Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэлээ. Тус стандартад хагас коксон түлш нь нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан 13-50 мм ширхэглэлтэй хагас...

Жанжин клуб чиглэлийн авто замыг нээнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км урт шинэ авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ. Тус ажлын гүйцэтгэгчээр "Шинэ хотын цамхаг" ХХК ажиллаж байгаа бөгөөд явган хүний замын ажлыг энэ сарын 15-нд дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. 
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
0kmh
92%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-16 °
Бям
-12 °
Ням
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ