-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Сайжруулсан түлш шуудай нь 3750, хагас коксжуулсан нь 5000 төгрөгийн үнэтэй байна

Хүйтэн сэрүүн улирал эхэлж айл өрхүүд гал түлж эхэлсэн учир нийслэлийн иргэдэд нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750, нэг шуудай хагас коксжуулсан шахмал түлшийг 5000 төгрөгөөр худалдаж байна. Нийслэлд энэ жил шахмал түлшний борлуулалтын 400 цэг ажиллуулах юм. Одоогоор ажиллаж буй 332 цэгээс “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ хянах боломжийг олгож, өрхийн...

45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа

Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах 45 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1350 м.кв талбай бүхий, зоорьтой 2 давхар барилга юм. Тус цэцэрлэг нь үндсэн 4, салбар 4 бүлэгтэй 125 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл...

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

Өнөөдөр “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан. Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан...

Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцжээ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс...

Төрийн албаны шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны 2025 оны III улирлын шалгалт өнөөдөр орон даяар зэрэг эхэллээ. Улаанбаатар хотод 1986 иргэн төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд Нийслэлийн захиргааны Хангарди ордонд шалгалт явагдаж байна. Төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгэлд хамрагдсан иргэд ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд монгол хэл, бичгийн чадвар шалгалтыг шууд өгөх бөгөөд уг шалгалтад тэнцвэл мөн адил дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг...

НИТХ: Бүсчилсэн хөгжлийн хороо хуралдлаа

 НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Д.Бадарсан, Д.Отгонсүрэн, Э.Одонтуяа, Г.Жаргалсайхан, С.Даваасүрэн, О.Зундуйдорж, Б.Мөнхбат болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан, НОСК-ийн захирал М.Говьсайхан зэрэг албаныхан оролцож холбогдох асуудлыг хэлэлцэв. Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Төр хувийн...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна

Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан...

Улсын хэмжээнд 156.5 мянган тонн хадлан хаджээ

Ургац хураалтын явцын мэдээллээр улсын хэмжээнд энэ оны наймдугаар сарын байдлаар 156.5 мянган тонн хадлан хадаж, 24.5 мянган тонн хүнсний ногоо, 9.4 мянган тонн төмс хурааж, 5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Эдгээрийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хадлан 62.1 хувь буюу 60 мянга, хураасан хүнсний ногоо 13 хувь буюу 2.8 мянга, гар тэжээл 60.6 хувь буюу 1.9 мянган...

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд...

Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож байна. Харин маргааш буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, 1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
40%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ