-15.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Нийгэм

Алтайн уулархаг нутгаар цас орно

Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр хүрнэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын...

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12.7 хувиар өсжээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ хамгийн их 5.9 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувиар өссөн нь хамгийн их, Чингэлтэй...

Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм. 

Авто машины улсын дугаарын хязгаарлалт хийх эсэх асуудлаар санал авч эхэллээ

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотой томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна.  Үүнтэй холбоотой иргэдээс авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсний дагуу энэ талаар иргэдээс санал авч байна.  НЗДТГ-ын мэдээлснээр, https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД-ийн тавдугаар хороонд байрлах нийтийн байруудын орчин нөхцөл, эрүүл ахуйд хяналт шалгалт хийлээ. НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж байна. ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар...

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ. ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР: ШУА-ийн Хими,...

Бодлогын хүүг хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт орууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар болов. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах, тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, энэ хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг багасгасан тохиолдолд...

Говийн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж шуурна

Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -24--29 градус, Хангай, Хөвсгөл,...

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүсээд байна. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшингийн давтан хэмжилтийн хүрээнд дараах өөрчлөлтүүд бүртгэгдлээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин...

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт жилд 1.5 сая тонн хог хаягдал шатааж, хоногт 35 МВт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-2028 онд барих юм. Нийслэлд нийт  хог хаягдлын 88.6 хувийг булж устгадаг бол ердөө 11.4 хувийг дахин боловсруулдаг. Хогийг булж устгах арга нь байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, метан хийг ихээр ялгаруулдаг....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
7%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ