Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа.
“Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.
2028-2030 онд гүний болон ил уурхайгаас...
Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлье
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа. УИХ-ын гишүүд болон Ажлын хэсэгт баярлалаа. УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажиллаж ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж байгааг шүүмжилсэн агуулга олонтаа дурдагдсан байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж, баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ. Нэгдсэн Үндэстний байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд...
Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 30 хувиар нэмэгдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ажлын эхний 100 хоногийн тайланг танилцуулсантай холбогдуулан сэтгүүлчид асуулт хариулт авлаа.
-Хүүхдүүдийг дархлаажуулалтад долоодугаар сарын 1-нээс дархлаажуулна гэж та хэллээ. Судлаачдын хэлж буйгаар, хүүхдүүдээ вакцинжуулахын тулд вакцинаа 2-3 сарын өмнө захиалах ёстой гэж байна. Тэгвэл долоодугаар сарын 1-нээс хүүхдүүдэд вакцин хийж амжих уу?
-Файзер компанитай холбоо тогтоосон бөгөөд...
“Нарантуул” ОУХТ-д “Улсын байцаагч-худалдаа эрхлэгч-хэрэглэгчид”-ийн хамтарсан үзүүлэх сургалт зохион байгуулав
Улсын хэмжээнд нийт 82 зах үйл ажиллагаа явуулж байгаагийн 22 нь нийслэлд байдаг. Мөн 100 гаруй бөөний болон худалдааны төв үйл ажиллагаа эрхэлдэг. Зөвхөн нийслэлд гэхэд 7 мянга гаруй худалдаа эрхлэгч дээрх захуудад ажилладаг байна. Эдгээр худалдаа эрхлэгчдийг хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс сэргийлэх, аюулгүй хүнсээр хангах, хэрэглэх, худалдах...
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн...
А.Баяр: Насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй болно
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопед, суррон, мотоциклын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Суррон, мотоциклын осол өдөр бүр гарч, залуусын хэрэглээ болоод байгаа скүүтэр, мопед хотын зам, талбайд замбараагүй хаягддаг боллоо. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал бэрхшээл болоод байна. Явган хүний зорчих хэсэгт...
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно
УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Энэ чуулганаар ҮХНӨ, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль зэрэг олон томоохон, суурь реформын шинжтэй асуудлууд хэлэлцэгдэнэ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Хаврын чуулган эхлэх гэж байна. Намрын чуулганы үеэр “нүүрсний” хэргээс улбаалан иргэдийн бухимдал туйлдаа хүрч олон нийт...
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн...
Цар тахлын эсрэг хуулийг сунгах шаардлагагүй гэж үзжээ
Засгийн газрын хуралдаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийжээ.
Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
0kmh
40%
Лха
-8
°
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
- Advertisement -





































