Ц.Сандуй нарт хариуцлага тооцуулах МАН-ын гишүүдийн суулт өргөжсөөр л...

УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн, намынхаа нэр хүндийг унагасан гэж үзэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын дарга М.Энхболд нарыг эсэргүүцэгчдийн тоо нам дотор нь хүчээ авсаар байгаа юм. Тэгвэл  60 тэрбумын эздэд хариуцлага тооцохыг шаардаж Тусгаар тогтнолын ордны өмнө намын гишүүд суулт зарлаад байгаа.
 Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд “60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыг  эхлүүлсэн. Тэгвэл энэхүү суултад намын гишүүд дэмжигчид олноороо цуглаж эхлээд байна. Энэхүү тэмцэл үр дүнгээ өгч албан тушаалыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хуйвалдаан зохион байгуулсан гэх этгээдүүдэд хариуцлага тооцуулж, намаа цэвэрлэх, шинэчилж чадах эсэхийг харах л үлдэж байна.

11 Сэтгэгдэлүүд

  1. хэрэвзээ МАН үнэхээр ийм шинэчлэл хийж байвал МАН-ыг дэмжинэ шүү

  2. Ганц Сундуй зэрэгхэнээ огцруулж золигт гаргах биш, удирдлагын системээрээ өөрчлөгдөх хэрэгтэй. Башир арга залинд автахгүй шүү.

  3. tolgoologchiig n ol hani hamuudiig n tsug ustag dahij 60 ter bumiig yrihaargui bolog alban tushaal naimaalsan gazriin naimaaching busdiihan umun 2iig n buudaj al tegeed ard irged dee terselsen busad nuhdiig n hor uguud alga bolog nuutsal hav dar ene bol tushaal tushaal

  4. ХА ХА ХА УГААСАА ЭНЭ МАНам 60 ТЭРБУМЫН ХЭРЭГЭЭСЭЭ БОЛЖ УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС ҮҮРД АРЧИГДАЖ БАЙГАА ШҮҮ ЮУН САНДУЙГААС НАМАА ЦЭВЭРЛЭХ ВЭ МАН,д УГААСАА 1 Ч НЭР ЦЭВЭР ХҮН БАЙХГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭ

Comments are closed.