-11.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 7, 2025

Онцлох

Featured posts

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа. Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнэ болон холбогдох удирдлагууд төв эмнэлэг, амбулатори, Хордлогын яаралтай тусламжийн төв, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа. Ард иргэд төдийгүй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа...

Баянгол дүүргийн газар нутагтай тэнцэхүйц хэмжээний цэнгэг усыг бохирдуулахаас урьдчилан сэргийлж, эко системийг хамгааллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд  үргэлжилж байна. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хатгал тосгон орчимд нуурын эргээс 428 метр зайтай, 36,8 метрийн гүнд 2016...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын...

Х.Наранжаргал: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хүний эрхэд суурилсан байх ёстой

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг судлаач, төр-иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид болон иргэний нийгмийн байгууллага, холбоодоос 30 гаруй төлөөлөл оролцлоо. Хуулийн төсөл...

Алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулсан "Аврагч гудамж"

Алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Аврагч" гудамжийг Өлгий сумын 13 дугаар багт байгууллаа. Тус гудамж нь 120 метр урттай бөгөөд “Аврагчийн хөшөө”-г сүндэрлүүлж, явган хүний замын хэсэгт ногоон байгууламжийг бий болгон, орчны тохижилтыг хийсэн байна. 

Баруун аймгуудын нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон...

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатай энэ их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого, зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн...

Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 23:00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд үерийн...

Төөрсөн, сураггүй болсон 13 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд аймагт 1, Увс аймагт 1, Завхан аймагт 9, Архангай аймагт 3 буюу нийт 14 иргэн (үүнд хүүхэд 1) малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд...

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улс болон Засгийн газар, байгууллага хоорондын нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай Хамтарсан тунхаглал”-д...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
79%
5kmh
40%
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-16 °
Пүр
-20 °
Баа
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ