-13.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 6, 2025

Онцлох

Featured posts

Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд ”Дугуй ширээний бизнес уулзалт” зохион байгуулж байна. Бизнес уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар нээж үг...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компаниар компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны...

"Эх оронч суралцагч” арга хэмжээний оролцогчид Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтран “Эх оронч суралцагч” арга хэмжээний III ээлжийн тойрон аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.  Энэ удаагийн тойрон аялалд Баянгол дүүргийн 73, "Номт наран", "Эрдмийн ундраа", Чингэлтэй дүүргийн 23, Баянзүрх дүүргийн 88, Сонгинохайрхан дүүргийн 124, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн ахлах ангийн...

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж гаргахаар боллоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхийн дахинаа учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ, үүний дотроос уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж даруй гурав дахин ихэснэ гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, цаг үе болоод нөхцөл байдал гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг шаардахын зэрэгцээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв...

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

Монгол Улсад мөрдөгдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн батлагдаж, “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ. Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэлээ. Тус стандартад хагас коксон түлш нь нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан 13-50 мм ширхэглэлтэй хагас...

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 17-ноос эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ вирус судлалын шинжилгээ хийж, шинжилгээгээр орчилд томуугийн А хүрээний вирус илэрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож ярихдаа, “Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагад өнөөдрийн байдлаар 1200 гаруй орыг нэмж дэлгээд байна. Цаашид томуу, томуу төст...

Нийслэлийн хэмжээнд ирэх онд 53 км автозам барина

НИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан хэлэлцэх асуудлыг танилцуулав. Нийслэлийн хэмжээнд 2025 онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны...

NASSUMMIT-2023 ЭХЭЛЛЭЭ

“Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” Улаанбаатар хотод болж байна. Тус арга хэмжээнд Олон Улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцаж байна. Сошиал хуудаснаа олон сая дагагчтай 9 орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай ирсэн ба энэ хугацаанд...

“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо. Тус системийн хэрэглээ, ач холбогдлыг танилцуулах сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-13.9 ° C
-13.9 °
-13.9 °
78%
2kmh
40%
Ням
-18 °
Дав
-15 °
Мяг
-12 °
Лха
-15 °
Пүр
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ