Улсын хэмжээнд 2.2 сая төл хүлээн аваад байна
Улсын хэмжээнд 3 дугаар сарын 20-ны байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна. Энэ хавар улсын хэмжээнд 29.2 сая толгой мал төллөнө. Үүний 7.4 хувь төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2.3 хувь нь бод, 97.3 хувь нь бог малын хээлтэгч байна.
Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь нь зүй бусаар хорогджээ. Энэ нь хэвийн хорогдолд тооцогдож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Мал...
АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа
Нэг нэршил бий болгох цаг одоо болж. “АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа” гэж. Өнөөдөр ид яригдаж буй Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн барьцааг Монголын төр төлөхөөс өөр аргагүй бололтой. Тэгэхгүй бол хүү алданги нь дээшээ явсаар эргүүлж авах боломжгүй тоонд хүрч мэдэх нь. Ийм гарцаагүй байдалд Эрдэнэт үйлдвэрийг оруулсан бололтой, тус үйлдвэрээс насаараа баяжсан улс төрчид. Бүр нарийндаа...
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Үүний дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, энэ сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа өнөөдөр УИХ-д хүргүүлсэн.
Санал хураалтаар чуулганы хуралдаанд гишүүдийн...
Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна
Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөсөн хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын 400 орчим албан хаагч тухайн байршлуудад шуурхай...
Орон сууцны дундаж үнэ 1.9 хувиар нэмэгджээ
Нийслэл дэх орон сууцны дундаж үнийг өмнөх оны есдүгээр сартай харьцуулахад 9.3 хувиар өсжээ. Харин энэ сарын ханш өмнөх сараас 1.9 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.57 сая төгрөг байгаа юм. Тайлант хугацаанд шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт...
Шинэ төв цэвэрлэхийн барилгын ажил ирэх сард эхэлнэ
Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гуравдугаар сарын нэгнээс эхлүүлж гурван жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөөд байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м.куб хүчин чадалтай, бохир усанд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн лагийг боловсруулж био хий гаргах замаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.
Төв цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Франц Улсын “Артелиа Вил...
Н.Учрал: Ураны хайгуул, олборлолтыг хянах Иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Тус төслийн хүрээнд ураны хайгуул, олборлолтыг хянах Иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулахаар тогтсон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Өөрөөр хэлбэл, ураны хайгуул, олборлолтын явцад иргэдийн дунд үүсдэг эргэлзээ төөрөгдлийг арилгах, тэдний мэдэх эрхийг хангах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул...
Монголбанктай холбоотой тогтоол УИХ-ын түүхэнд байгаагүй ялын тогтоол болж байна гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан. Тэгвэл завсарлага авсан хугацаа дуусгавар болж Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтээ танилцууллаа.
Д.Эрдэнэбат: Монголбанканд анхнаасаа захиалгат шалгалт хийлгэж, улс...
Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэллээ
Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь ийнхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.
3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн Хот тохижилтийн газар шууд гэрээ байгуулан ажиллах юм.
...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгохоор тогтов
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 550 000 төгрөг болгохоор тогтсон байна.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг байсныг 31 хувь буюу 130 000 төгрөгөөр нэмэх юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
1kmh
75%
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-15
°
Пүр
-16
°
Баа
-12
°
- Advertisement -



































