-27.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

Онцлох

Featured posts

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа. Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулав.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд  296 оюутан суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан...

А.Баяр: Насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй болно

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопед, суррон, мотоциклын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Суррон, мотоциклын осол өдөр бүр гарч, залуусын хэрэглээ болоод байгаа скүүтэр, мопед хотын зам, талбайд замбараагүй хаягддаг боллоо. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?  -Хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал бэрхшээл болоод байна. Явган хүний зорчих хэсэгт...

Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

2025-2026 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр барьж ашиглалтад оруулсон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тавилга, тоног төхөөрөмжийг есдүгээр сарын 01-нээс өмнө нийлүүлж, сургалт, үйл ажиллагааг эхлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.  Худалдан авах хугацааны онцлог, яаралтай хэрэгцээ, шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг санхүүгийн...

ЗГ: Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар...

20 хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачааллыг багасгах зорилгоор өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу 20 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2,...

Ч.Хувьзаяа: Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн замын эгнээг бүрэн чөлөөлнө

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярын гаргасан захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн үүсдэг авто замын ачааллыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй ажлын явцын талаар өнөөдөр "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа нийслэлийн удирдлага, алба хаагчдад танилцууллаа. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн...

Бага тойруугийн 16 байршилд мопед, скүүтэрийн зогсоол хийлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх үүрэг өгсөн. Үүрэг биелж, гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгож байгааг бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ...

Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд “Татвар” сэдвээр залуустай ярилцлаа. Ерөнхий сайд “Шинэ итгэл-Шинэтгэл” илтгэлдээ татварын шинэтгэл, цахим шилжилтийн талаар онцоллоо.  Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авахад 190 мянга орчим иргэн оролцсоны 50 хувь нь 18-35 насных байсан.  D parliament цахим системээр НӨАТ-ын санал асуулгад ч мөн залуусын идэвх өндөр байсныг Ерөнхий сайд...

Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см даван үерлэж байна

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн. Туул гол олон жилийн дундаж түвшнийг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшнийг 5 см орчим даван үерлэж байна. Наймдугаар сарын 23-нд Туул гол, Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймд иргэд, олон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
2kmh
0%
Ням
-12 °
Дав
-11 °
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-6 °
- Advertisement -

Шинэ мэдээ