Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх,...
Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулах асуудлаар Энэтхэгийн Элчин сайдтай санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав.
Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо.
Элчин сайд Мохиндер Пратап Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалуудыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх...
Я.Содбаатар: Шатахууны 41 хоногийн нөөцтэй байгаа тул хомсдол үүсэх боломжгүй
УИХ дахь МАН бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн мэдээлэл болон шатахууны үнэ ханш, хангамжийн талаар авч хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн Дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар долоон заалт бүхий УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-той уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-той уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо хөгжлийн төлөө олон жил тууштай зүтгэж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндтэй,...
Г.Занданшатар: Хаврын чуулганаар шүүхийн хууль, шинэчлэлд хяналт тавихад анхаарна
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр, УИХ-ын 2020 оны намрын чуулганаар баталсан томоохон эрх зүйн баримт бичиг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, нийгмийн шударга ёсны захиалгыг хангахад чиглэсэн Шүүхийн багц хууль байсныг онцлов. Энэ сарын 1-нээс уг хууль хэрэгжиж эхэлж байхад шүүх байгууллагын зарим албан тушаалтны нэр холбогдсон...
Цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар...
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан...
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилон батламжилж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар,
-Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн...
УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ
УИХ-ын 2020 оны хаврын чуулганы нээлт өнөөдөр 12.00 цагт болно.
Хаврын чуулганы ууган хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн...
Зарим газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа
Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэхь Төв цэвэрлэх байгууламж, ТЭЦ 4-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг тус тус Улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав.
Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгав.
Тус...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
1kmh
0%
Бям
-13
°
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-11
°
Лха
-14
°
- Advertisement -



































